Наадмын нээлтийн концертын найруулагчийг өнөөдөр тодруулна

2021-05-14 506 0

Үндэсний их баяр наадам Ардын хувьсгалын 100 жилийн ойн баяр наадмын нээлтийн концертын ерөнхий найруулагчийг Баяр наадам зохион байгуулах комиссын хурлаар хэлэлцэн шийдвэрлэнэ. 

Тус комисс өнөөдөр хуралдах бөгөөд УДЭТ-ийн ерөнхий найруулагч Н.Наранбаатар, Үндэсний урлагийн их театрын захирал Г.Цоггэрэл, “Херо интертайнмент” студийн захирал Б.Баатар нарын нэр яригдаж байна.

  • Н.Наранбаатар- 2016, 2017, 2018 он
  • Г.Цоггэрэл- 2019 он
  • Б.Баатар-  2020 оны баяр наадмаар нээлтийн концертийн ерөнхий найруулагчаар ажилласан билээ.

Холбоотой мэдээ