
МАН “эзэн” суусан найман дүүргийн Тамгын газрын дарга нар төсвийн мөнгөөр Дубайд аялсан гэх мэдээлэл цахим орчинд багагүй шуугиан дэгдээгээд байна. Тодруулбал, дүүргийн дарга нар тушаал гаргаж Арабын нэгдсэн Эмират улсын нийслэл Дубай хотод долоо хоногийн туршлага судлах аялал нэрийдлээр албан хаагчдаа зугаалуулах шийдвэр гаргасан байна. Тэр өнгөрсөн долоо хоногт албан тушаалаасаа огцорсон БГД-ийн Засаг дарга Ө.Сумъяабаатарын гарын үсэг бүхий албан бичигт байгаа нэрс олныг гайхшруулж эхэллээ. Учир нь тус дүүргийн Тамгын газрын даргыг УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын ойрын хүн гэгддэг бол үүнд нэр нь цохогдсон Ш.Мөнгөнтуяа гэгч нь мөн л Ж.Ганбаатартай хамаарал бүхий, бүр түүний туслахаар олон жил ажилласан хүн аж.
Өөрөөр хэлбэл, угийн Ж.Ганбаатарын хүн гэгдэх Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар ийн “дарга”-ынхаа хамаарал бүхий, ойрын хүмүүсийг нь аялалд явуулсан нь энэ.
Бид энэ асуудлаар Ш.Мөнгөнтуяатай холбогдож тодруулга мэдээлэл авахыг хүссэн ч тэрбээр уг асуудлаар ямар нэгэн байр суурь илэрхийлэхгүй хэмээн эрс татгалзсан юм. Түүний хувьд Ж.Ганбаатарын туслахаас гадна, Баянгол дүүргийн 7 дугаар хорооноос ИТХ-д нэр дэвшиж байжээ.
Энэ мэтээс харахад С.Эрдэнэ вангийн эзэгнэлийг “Оргил”-ын Ганбаатар халж, гарынхаа хүмүүсээр Баянгол дүүргийг дүүргээд байна гэх мэдээлэл үнэний ортой санж.
Ямартаа ч уг асуудлаар бид эргэн мэдээлнэ.
Эх сурвалж: grandnews.mn
9 cэтгэгдэлтэй
$300-$500 Daily With Crypto – https://bit.ly/37Py4LO
Ахмадуудыг ялгаварлан гадуурхаж бна. Нам бус чууд юунд ч хамрагдахгүй бн дөө
Худлаа мэдээлэл тавьж олон түмнийг төөрөгдүүлэхээ болиоч. Эрдэнэ гэгчээс илүү сайн ажиллаж байгаа болохоор худал мэдээл тавиад байх юмаа. Энэнд чинь хэн итгэх вэ
Баянгол дүүргийхэн сайн ажиллаж байгаа шүү. Дүүрэгт маш өөрчлөлт гарч бна
Эрдэнэ ван юу хийсэн юмбэ. Хэнд ч хэрэггүй нөхөр шүү.
Ганбаатар гишүүн маш сайн ажиллаж байгаа гишүүн. Баянгол дүүрэг одоо л зөв гольдролдоо орж бгаа гэж бодож бна.
Shal teneg ylgavaplan gauuphaltaiIim gishuun bsnaas bgui ni deep uhsen baas
Үнэн үнэн Ганбаатар өөрийнхөө төлөө хөгшчүүлийг цуглуулагч ичиж үхмээр байна залуусыг цуглуулж үр дүндтэй дорвитой арга хэмжээ явуулж чадахгүй байна. Хөгшчүүлд гарын билэг нэртэй хахуульдахаа болиоч ээ.
Ганбаатар бол Эрдэнэ болох хүсэлтэй юм байна л даа