ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР, “ЗҮҮНБАЯН ТӨМӨР ЗАМ” КОМПАНИ ХАМТРАН МОД ТАРИХААР, САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2022-10-18 185 0

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Зүүнбаян төмөр зам” компаниуд мод тарих ажилд  хамтрахаар санамж бичиг байгууллаа. Хамтын ажиллагааны санамж бичигт Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, “Зүүнбаян” төмөр зам компанийн захирал Д.Банзрагч нар өнөөдөр гарын үсэг зурснаар, талуудын хамтын ажиллагааны эхлэл тавигдав. Энэ үеэр Ерөнхий захирал Х.Бадамсүрэн мод тарих ажилд хамтарч, ойжуулалтын мэргэжлийн багийнхны сайн туршлагаас хуваалцаж хэрэгжүүлэх “Зүүнбаян төмөр зам” компанийн хамт олонд талархал илэрхийлж, амжилт хүслээ.

Өнгөрсөн долоо хоногт Зам тээврийн сайд Л.Халтар, төмөр замын байгууллагуудын удирдлагуудын хамт Эрдэнэт үйлдвэрт ажиллаж, тус үйлдвэрийн дэргэд шинээр байгуулагдсан Ойн генетикийн нөөцийн төв, мод тарих ажлын үйл явцтай танилцсан юм. Тэрээр мод тарих, говийн бүсийн төмөр зам дагуух газар нутгийг ойжуулах чиглэлд Эрдэнэт үйлдвэртэй хамтран ажиллахаар шийдвэрлэсэн нь ийнхүү бодит ажил болж байна. 

Холбоотой мэдээ