Бизнес инкубатор төв дахин үйл ажиллагаагаа явуулж эхэлнэ

2022-10-20 54 0

арааны бизнесүүдийг дэмжих, залуучуудыг ажиллах таатай орчноор хангах зорилготойгоор “Hub innovation center” дундын оффис, бизнес инкубатор төвийг 2018 онд анх байгуулж байсан. Коронавирусийн нөхцөл байдалтай холбоотойгоор тус төв сүүлийн хоёр жил үйл ажиллагаа явуулаагүй. Тэгвэл өдгөө сурч хөгжих хүсэлтэй залуусаа угтан авахад бэлэн боллоо. Нээлтийн арга хэмжээг аравдугаар сарын 24-28-нд “Innovation community week” нэртэйгээр таван сонирхолтой сэдвээр Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газар, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /GIZ Mongolia/, Unread болон ЦойлогсоZ хамтран зохион байгуулж байгаа юм.

Тус арга хэмжээнд дэлхийн хэмжээнд үйл ажиллагаагаа таниулсан, инновац, технологи болон бусад шийдлийг нэвтрүүлж буй гарааны компаниуд, салбар бүрийн төлөөлөл болсон 1000 гаруй залуус оролцоно. Мөн сонирхолтой илтгэл, хэлэлцүүлэг, гарааны компаниудын инновацлаг бүтээгдэхүүний үзэсгэлэнг танилцуулахаас гадна “Cmart city with blockchain” буюу блокчейнээр хотын тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, иргэдийн амьдралд энтрепрёнер ур чадвар, шийдлээр эергээр нөлөөлөх, ухаалаг дэд бүтцийг бий болгох зорилгоор Хакатон тэмцээн зохион байгуулна.

“Innovation community week” арга хэмжээнд оролцоод дундын оффист долоо хоног суух эрх үнэгүй авахаас гадна IT, технологи, блокчейн, шинжлэх ухаан, хувь хүний хөгжлийн чиглэлээр амжилттай яваа эрхмүүд, залуучуудтай мэдлэг, туршлагаа хуваалцаж, танилцах боломжтой юм.

Холбоотой мэдээ