
АНУ-ын Миссури мужийн Сент-Луис хотын дүрслэх урлагийн ахлах сургуульд зэвсэгт халдлага гарчээ.
Зэвсэглэсэн этгээд орон нутгийн цагаар даваа гарагийн 09:00 цагийн үед сургууль руу нэвтрэн орж гал нээсний улмаас хоёр хүн амиа алджээ.
Өсвөр насны нэг охин хэргийн газарт амиа алдсан бол 61 настай эрүүл мэндийн багш эмэгтэй шархадсаны улмаас эмнэлэгт хүргэгдээд нас баржээ. Халдлагын үеэр гэмт этгээдийн буу нь гацсаны ачаар олон хүний амь эрсдэхээс зайлсхийж чадсан байна. Хэргийн газарт шуурхай ирсэн цагдаа нартай буудалцах үедээ хэрэгтэн шархдаж, амь үрэгджээ.
Тус сургууль 400 орчим сурагчтай бөгөөд халдлагаас амьд үлдэж чадсан нэгэн сурагч охин гэмт этгээдтэй нүүр тулсан тухайгаа ярьжээ. Гэмт этгээд өөрийг нь буудахаар гохоо дарахад азаар буу нь гацсанаар охин зугтаж амьд үлдэж чадсан гэжээ.
0 cэтгэгдэлтэй