
Бүжгийн спортын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн “Moon dance” хамтлагийн баг тамирчдад батламж гардуулж, шагнал гардуулах ёслол өнөөдөр Биеийн тамир, спортын улсын хорооны хүндэтгэлийн танхимд болов. Энэ үеэр биеийн тамир, спортын тэргүүний ажилтан цол тэмдгээр О.Оюунбат, жуух тэмдгээр Н.Мөнхбаяр нарыг шагнасныг Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан гардууллаа.
“Moon dance” хамтлагийн дасгалжуулагч О.Саранхүү энэ үеэр “ДАШТ-ий мөнгөн медаль бол бидний олон жилийн зорилго, мөрөөдөл байсан. Монголын залуус ямар их авьяастайг, Монголын соёл, урлаг болон ондоошлыг бүжгийнхээ дэглэлтээр дэлхий нийтэд харуулахыг хичээлээ. Энэ өндөр амжилтад хүрэхэд бүжигчдийн маань гэр бүл, төр засгийн дэмжлэг туслалцаа их байлаа” хэмээжээ.
Эргэн сануулахад, Монголын бүжгийн спортын “Moon dance” хамтлаг ХБНГУ-ын Брауншвейг хотод болсон бүжгийн спортын латин болон стандарт төрлийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн. “Moon dance” хамтлаг ДАШТ-д нийт найман удаа оролцсон бөгөөд мөнгөн медаль хүртсэн нь оргил амжилт юм.
0 cэтгэгдэлтэй