
“Орфей” театр “ОПАЛ” бүтээлээрээ өнөө цагийн хүмүүс бидэнд хамгийн ихээр дутагдаад байгаа итгэл найдвар, өөдрөг үзэл, уужуу сэтгэлийг түгээж, үзсэн хүн бүхний сэтгэл зүрхийг хайраар дулаацуулахаар зорьж буй ажээ.
Уг “Everybody loves Opal” жүжгийн зохиол 1960 онд бичигдэж, 1961 оны аравдугаар сард Нью-Йоркийн “Longacre” театрт тоглогдсон байна. Түүнээс хойш 1963, 1967, 1993, 2017, 2018, 2019 онуудад дэлхийн театруудад тавигдаж байсан түүхтэй. Опал жүжгийн найруулагч: М.Батболд нь “Фауст”, “Гэм зэм” жүжгийн найруулагчаар олонд танигдсан нэгэн. Тэрээр, “Опал” жүжгийн жүжигчдийн бүрэлдэхүүнээ сонгохдоо нэлээд судалсан аж. Тодруулбал, О.Энхтуул, Ц.Төмөрбаатар, Н.Онон, Д.Баттөмөр, Э.Чинзориг, Т.Сэргэлэн, Т.Ариунчимэг нар уг жүжгийн гол дүрүүдээр сонгожээ. Уг бүтээл нээлтээ хийсэн даруйдаа олны саашаалыг хүртсэн уран бүтээл болохоос гадна Соёлын яамны “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн аян”-ны хүрээнд үзэгч залуучууддаа 11 сарын турш тоглогдохоор болжээ.
Тодруулбал 2022.11.04-11.30 хооронд өдөр бүр Монголын Хүүхдийн Ордны тайзнаа “ОПАЛ” жүжиг тоглох гэж байна. Уг тоглолтын тасалбарыг https://www.ticket.mn/ -ээс захиалан хүргүүлэх боломжтой юм.
Илүү дЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ 89895033, +976 9929 6467, дугаарт холбогдон авна уу.
0 cэтгэгдэлтэй