Эх, нярайд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах ажлын хэсэг ажиллаж байна

2022-11-08 51 0

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн төрөх тасагт Засгийн газрын хөрөнгө оруулалтаар иж бүрэн засвар шинэчлэлийн ажил хийгдэж, дууссан байна. УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Эрүүл мэндийн сайд С.Энхболд болон албаны хүмүүс өнөөдөр (2022.11.07) тус тасгийн засвар шинэчлэлийн ажилтай танилцлаа. 35 жилийн дараа хийгдсэн энэхүү засварын ажлаар агааржуулалтын систем, дулааны шугам, сантехникийн сүлжээнд иж бүрэн шинэчлэл хийжээ.

ЭХЭМҮТ-ийн захирал Ш.Алтантуяа “Улсын хэмжээнд жилд дунджаар 77 мянган хүүхэд мэндэлдэг. Тэдний 12 мянга нь ЭХЭМҮТ-д төрдөг. Ихэвчлэн эрсдэл өндөртэй эхчүүд манай эмнэлэгт ирдэг бөгөөд ЭХЭМҮТ нь улсын хэмжээнд харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлсээр ирсэн. Манайд өмнө нь нэг өрөөнд 3-4 хүн зэрэг амарждаг, эхчүүдийг ар гэрийнхнээс нь тусгаарладаг байсан.

Тэгвэл өнөөдөр 18 өрөөнд бүрэн засвар хийж, нэг өрөөнд  нэг ээжийг амаржуулах боломжтой боллоо. Түүнчлэн эхчүүд өвдөх, төрөх үедээ гэр бүлийнхээ хүнтэй хамт байх боломжтой ВИП өрөөтэй болсон. Эмнэлэг баригдсанаас хойш анх удаа ийм том хэмжээний засвар шинэчлэл хийлээ. Энэ ажлыг хийхэд дэмжлэг үзүүлсэн УИХ-ын гишүүд, Эрүүл мэндийн яамны удирдлагуудад талархал илэрхийлье” гэлээ.

Төрөх тасгийн өрөө бүрд стандартын олон үйлдэлт ор, аавын буйдан, хүчил төрөгчийн шугам, дотуур холбоо, ариун цэврийн өрөө, тусгай шүршүүр гээд бүхий л хэрэгцээг хангасан тав тухтай орчныг бүрдүүлжээ. Мөн төрөх эх өөрөө хүсвэл зориулалтын усан ваннд төрөх боломжтой болсон байна.

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин “Эх, нярайн асуудал тэр дундаа төрөх эмнэлгүүдийн тоног төхөөрөмж, барилгын засвар, шинэчлэлийн талаар олон жил ярьсан. Нийгмийн бодлогын байнгын хороо энэ асуудлыг анхаарч “Эх, нярайд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах ажлын хэсэг” байгуулан ажиллаж байна. Эхний ээлжид төрөх эмнэлгүүдийн орыг бүрэн шинэчилсэн. Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн төрөх тасгийг олон улсын стандартад нийцүүлэн шинэчиллээ. Тоног төхөөрөмжийг шинэчлэх гэдэг нэг асуудал. Манай Байнгын хорооны ажлын хэсэг цаашид төрөх тасгийн эмч, ажилтнуудын харилцаа хандлагыг сайжруулах, чадавхыг нэмэгдүүлэхийн төлөө анхааран ажиллана” хэмээв.

Эрүүл мэндийн яамнаас улсын хэмжээнд төрөх эмнэлгүүдийг оношилгооны тоног төхөөрөмж болох ургийн монитор, нярайн монитор, ЭХО аппарат, нярайн инкубатор зэрэг техник хэрэгслээр хангаж

Холбоотой мэдээ