Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн DISABILITY EXPO 2022.11.20 нд болно

2022-11-09 152 0

“DISABILITY EXPO 2022″ арга хэмжээ 2022. 11.20-ны өдөр  анх удаагаа зохион байгуулагдах гэж байна. Тодруулбал Монгол улсад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг дэмжиж, ойлгох, хүлээн зөвшөөрч ажилдаг байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих, цаашлаад  технологийн шийдлүүдийг ашиглан ХБИргэд хэрхэн ажил, хөдөлмөр эрхлэх боломжтойг харуулах зорилгоор уг арга хэмжээ болох юм.

Тус арга хэмжээнд  нийтдээ 100 гаруй байгууллага, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн төлөөлөл, залуучуудыг оролцуулах юм. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн хөгжлийн бэрхшээлтэй ч хөдөлмөрийн чадвартай хүмүүс хэр их байгааг харч, өөрсдийн компанидаа шаардлагатай байгаа ажлын байранд тохирсон хүмүүсээ олж авах, хүний нөөцөө бүрдүүлэх, нийгмийн хариуцлагын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжин ажиллахад гол зорилго орших юм.

“DISABILITY EXPO 2022″ арга хэмжээний ерөнхий зохион байгуулагчаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, HGYD PRO, PRODE хамтран зохион байгуулж байгаагаараа онцлог юм.  

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Эвентийн линк: shorturl.at/dpyMO

Бүртгүүлэх холбоос: https://www.disabilityexpo.mn/

нэг буюу түүнээс олон хүн нарын зураг байж магад

Холбоотой мэдээ