“Study tour” танилцах аялал үргэлжилж байна

2022-11-10 41 0

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, YOUTHinc.mn-Монгол залуу мэргэжилтнүүдийн нийгэмлэг ТББ хамтран зохион байгуулж буй “Study tour” танилцах аялал үргэлжилж байна. Өөрийгөө нээн хөгжүүлж, тасралтгүй суралцах хүсэл эрмэлзэлтэй 15-34 насны залуучуудад зориулсан тус аяллыг аравдугаар сарын 15-наас арванхоёрдугаар сарын 1-ний хооронд зохион байгуулж буй.

Энэ хүрээнд ээлжит аяллыг АПУ ХК-тай хамтран зохион байгуулахаар боллоо. Танилцах аяллыг арваннэгдүгээр сарын 11-нд, 13:30-15:30 цагийн хооронд АПУ ХК-ийн байранд зохион байгуулах гэж байна.

АПУ ХК нь байгаль эх дэлхийдээ ээлтэй хэлбэрээр, хүний хөгжлийг дээдэлсэн үйл ажиллагаа явуулж, эх орныхоо хөгжил цэцэглэлтэд  хувь нэмрээ оруулж яваа ууган үйлдвэрлэгч билээ.

Доорх холбоосоор нэвтэрч бүртгүүлнэ үү:

https://www.youthinc.mn/study-tours

Холбоотой мэдээ