
Монгол улсын хэмжээнд бүхий л салбарт жендэрийн асуудал өдөр тутамд хөндөгдөж байдаг.
Тодруулбал: Жендэрийн тэгш байдал нь хөгжлийн зорилт бөгөөд эмэгтэй, эрэгтэй хүмүүс нийгмийн болон хувийн амьдралын хүрээнд эн тэгш үнэлэгдэж, тэгш эрх мэдэл, хангагдахыг хэлнэ. Иймээс Жендэрийн Үндэсний Хороо, KOICA, UNDP, 5 Gender Equality гэх байгууллагууд хамтран “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, Эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” сэдэвт арга хэмжээг энэ оны 11 сарын 15-ны өдөр 12:00 цагт “Новотел” зочид буудлын хурлын танхимд зохион байгуулахаар болжээ. Энэхүү арга хэмжээний гол зорилго нь шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих чиглэлээр олон талт хамтын ажиллагааны үр дүнг тодорхойлоход оршино.

0 cэтгэгдэлтэй