
Эрдэнэт үйлдвэрийн Хүний нөөц, захиргааны хэлтсээс “Миний мэргэжил-Хүний нөөц” уулзалт зохион байгууллаа. Засгийн газрын тогтоолоор жил бүрийн 10-р сарын 15-ны өдрийг Хүний нөөцийн ажилтны өдөр болгон тэмдэглэдэг. Энэхүү өдрийн хүрээнд болсон уг уулзалтад бүтцийн нэгжүүдийн хүний нөөцийн мэргэжилтнүүд оролцлоо. Энэ үеэр Хүний нөөцийн албаны дарга Б.Одгарьд, Тэргүүлэх хүний нөөцийн мэргэжилтэн Б.Болор-Эрдэнэ нарыг Хөдөлмөр нийгмийн хамгаалын яамны Хөдөлмөрийн тэргүүний ажилтан цол тэмдгээр, мэргэжилтэн О.Дөлгөөнтамирыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Хүндэт жуух бичгээр шагнав. Түүнчлэн тэргүүний 10 гаруй ажилтныг мөнгөн шагналаар урамшуулав. Мэргэжлийн баярыг тохиолдуулан хүний нөөцийн мэргэжилтнүүдийн санаачлан хэрэгжүүлсэн төсөлт ажлуудыг шалгаруулсан байна. Засвар механикийн заводын “Ур чадварын үнэлгээ” Судалгаа шинжилгээний хүрээлэнгийн “Мэдлэгээ түгээе”, Холбоо мэдээллийн технологи, автоматжуулалтын цехийн “Цахим сэтгүүл” Баяжуулах үйлдвэрийн Үндэсний өв соёлын өргөө төсөлт ажлууд шилдгээр шалгарч шагнал гардлаа.
0 cэтгэгдэлтэй