
Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор 1300 айлын Уурхайчин цогцолбор хотхон барих хөтөлбөр хэрэгжүүлж байна. Залуу ажилтнуудыг орон сууцжуулах “Уурхайчин-1” хорооллын төсөл тун амжилттай хэрэгжиж, 2021 оны намар ашиглалтанд орсноор захиалагчид орчин үеийн шийдэл бүхий байрандаа тав тухтай амьдарч байгаа бол амины орон сууцны “Уурхайчин-3” хорооллын бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна. Харин 600 айлын зургаан блок бүхий “Уурхайчин-2” хорооллын төсөл тодорхой нөхцөл байдлын улмаас зогсонги байдалд ороод байна.
Иймд дээрх асуудалтай холбогдуулан “Уурхайчин-2” хороололд захиалга өгсөн ажилчдыг “Эрдэнэт үйлдвэр”ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон, Ерөнхий инженер Т.Батмөнх, Тамгын газрын дарга Д.Үүрийнтуяа тэргүүтэй бүтцийн нэгжийн удирдлагууд хүлээн авч уулзаж, ажилтнуудын дуу хоолой, үүсээд байгаа асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар дэвшүүлж буй саналыг сонслоо.
0 cэтгэгдэлтэй