
Монголын хошин урлагийн “Шинэ Үе” продакшн нийгмийн хариуцлагынхаа хүрээнд “Талархал” хандивын тоглолтыг зохион байгуулахаар боллоо.
Тодруулбал: Дөрвөн хүүхэдтэй өрх толгойлсон залуухан ээж Т.Бүрэнтөгс Умайн хүзүүний хорт хавдраар оношлогдож, Турк улс руу эмчилгээнд явахад 70-90 сая төгрөг шаардлагатай байгаа аж. Иймээс “Шинэ Үе” продакшн бүрэн бүрэлдэхүүнээрээ “Талархал” хандивын тоглолтыг 11 сарын 24нд UB паласын концертын их танхимд ганцхан удаа зохион байгуулахаар болсон байна. Тиймээс Монголын ард түмэн энэхүү хандивын үйл ажиллагаанд идэвхитэй оролцохыг уриалж байна.
“Буян тань буцаж ирэхдээ
Бороо хур шиг асгарах болтугай”
0 cэтгэгдэлтэй