Баянзүрх дүүрэг “Анзаар” аяныг нэг сарын хугацаанд эхлүүллээ

2022-11-17 168 0

Баянзүрх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар хамтарч Анзаар аяныг нэг сарын хугацаанд эхлүүлсэн.

Энэ хүрээнд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар өсвөр насны залуус, эцэг эх, ЕБС-ийн багш нийгмийн ажилтнуудад шаардлагатай мэдээ мэдээллийг хүргэж, холбогдох хяналт шалгалтын ажлыг хийнэ.

Эхний ээлжид ЕБС-ийн багш, нийгмийн ажилтан, эрүүл мэндийн төв, хороо, дүүргийн холбогдох хүмүүст хар тамхины хор уршиг, үр дагавар, хэрэглэсэн хүнд илрэх шинж тэмдэг, таних арга сэдвээр сургалт зохион байгууллаа.

Холбоотой мэдээ