Дуучин Т.Цогсогмаа бие даасан тоглолтоо энэ сарын 25 нд хийхээр болжээ

2022-11-17 707 0

Өвөрмөц цоглог байдлаараа үргэлж бусдаас ялгарч байдаг дуучин Т.Цогсогмаа энэ оны 11 сарын 16-ны өдөр УИД-ын дэлгэцнээ “My Beautiful”  дуугаа олонд хүргэжээ. Долоон настайгаасаа одоог хүртэл сонгосон мэргэжлээ хайрлаж, хүндэлж хичээж яваа дуучин бүсгүйн  хүсэл мөрөөдөл нь тун удахгүй биелэхээр болжээ.  Тодруулбал дуучин бүсгүй маань 11-р сарын 25-ны 19:00 цагт  UB PLACE-ийн концертын их танхимд “Хайр Хүсэл” нэртэй  бие даасан тоглолтоо хийх гэж байна.  Мөн CD-ний баяраа давхар хийхээр болсон байна.

Тэрээр “UNIVERSE BEST SONGS 2012” наадмын шилдэгт багтаж байсан. Түүнийг  Дэмбээ, Задгай цагаан, Хайртай бол хартай зэрэг уран бүтээлүүдээр нь үзэгчид илүү мэднэ.

Холбоотой мэдээ