Ирэх долоо хоногийн Пүрэв гарагт бүх нийтээрээ амарна

2022-11-17 54 0

Монгол Улсад жил бүрийн арваннэгдүгээр сард  бүх нийтээр тэмдэглэх баярын өдөр хоёр удаа тохиодог.

Тодруулбал өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн буюу Их Эзэн Чингис хаан мэндэлсэн өдөр, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр нийтээрээ амрах хуультай.

Энэ жил өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн арваннэгдүгээр сарын 24-ний Пүрэв гарагт таарч байгаа бол улс тунхагласан өдөр арваннэгдүгээр сарын 26-нд амралтын өдөр тохиож байна.

Энэ өдөр улс орондоо хувь нэмрээ оруулж, үр бүтээлтэй ажилласан эрхэмд Чингис хаан одонг олгодог уламжлалтай.

Холбоотой мэдээ