2023 оныг “ХҮНИЙ ХӨГЖИЛ”-ИЙН ЖИЛ БОЛГОН ЗАРЛАЛАА

2022-12-20 171 0

Баянзүрх дүүргийн ИТХ-ын ээлжит 9 дүгээр хуралдаан амжилттай болж дүүргийн 2023 оны төсөв, газар зохион байгуулалтын төлөвлөгөөг амжилттай хэлэлцэж тус жилийг “ХҮНИЙ ХӨГЖИЛ”-ийн жил болгон зарлалаа. Энэ хүрээнд дүүргийн төсвийн хөрөнгөөр

? 27 байршилд 18.9км авто зам – Тус замууд хийгдсэнээр гэр хорооллын бүсийн гудамжнууд авто замтай болж шороо тоос бий болох, түгжрэл тодорхой төвшинд буурна

?Гэрэлтүүлгийн ажил – Ингэснээр дүүргийн гэр хорооллын бүсийн иргэдийн аюулгүй байдлыг хангаж, харанхуй гудамжгүй болно

? Хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд чиглэсэн 3х3 олон улсын стандарт бүхий сагсан бөмбөгийн талбайг шинээр 15 хороонд хийх

? Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спорт цогцолбор

? 4,16-р хороог жишиг хороо болгож Хөгжлийн бэрхшээлтэй иргэд үйлчилгээ авах, хүртээмжтэй байдлыг хангах

? Сургуулийн ойр орчмын аюулгүй байдлыг хангах

? Цэцэрлэг сургуулийн анги танхим, тоног төхөөрөмжийн засвар

? Дарь эх цогцолборын тохижилтын ажил

? Насан туршийн боловсролын төв байгуулах

? Дүүргийн 20,23,28-р хорооны 300га талбайд хийгдэж буй IGM – Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнгийн явган зам, дугуйн замын тохижилтын ажлыг эхлүүлэх

? 2022 онд эхлүүлсэн ч 100% дуусаагүй тохижилт бүтээн байгуулалтын ажлуудыг гүйцээх зэрэг ажлууд багтаж байна.

Энэ удаагийн хурал цахим болон танхим хэлбэрээр 93 хувийн ирцтэй эхэлсэн бөгөөд дүүргийн төсөвт суусан ажил бүр “Хөгжлийн зураглал – 2030” бодлогын баримт бичигт туссанаараа онцлог байлаа гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.

Холбоотой мэдээ